Түгээмэл асуулт хариулт

Танайх хэд хүртэл ажилладаг вэ?

Манайх долоо хоног бүр даваагаас ням гарагийн 09:00-20:00 цагийн хооронд ажилладаг.

Сайтаар эсвэл ФБ хуудас болон утсаар захиалахад аль нь илүү хурдан вэ?

Та өөрийн худалдан авахаар сонирхож буй бүтээгдэхүүнээ манай сайтаар дамжуулан захиалбал илүү хурдан, хүртээмжтэй байдаг. Учир нь таны захиалга автоматаар системд бүртгэгддэг ба улмаар хугацаа алдалгүй шуурхай гүйцэтгэх боломжтой.

Танай сайт дээр тавигдсан бүтээгдэхүүнүүдийн мэдээлэл үнэн, зөв болов уу?

Бид сайт дээрээ санал болгож буй тухайн бараа, бүтээгдэхүүний үнэ, үзүүлэлтийг үнэн зөвөөр нийтэлдэг.

Энэ НӨАТ орсон дүн үү?

Бараа, бүтээгдэхүүнүүдийн үнийн дүнд НӨАТ ороогүй болно. Хүсвэл та НӨАТ бодуулан авах боломжтой.

Яаж захиалах вэ?

Сонирхож буй бүтээгдэхүүнээ “Худалдан авах” эсвэл “сагсанд” хийж “Төлбөр төлөх” товчлуур дээр дарснаар “Хүргэлтийн хэсэг” цэс нээгдэнэ. Энэ цэсэд өөрийн утасны дугаар болон хаяг байршлаа оруулаарай. Тодорхой цагт хүлээн авах бол тэмдэглэл үлдээхийг санал болгож байна. “Үргэлжлүүлэх” товчлуур дээр дарснаар “Төлбөрийн хэсэг”-рүү шилжих болно. Энэ хэсэгт төлбөрийн хэлбэрээ сонгох ба Бэлнээр, Шилжүүлэг болон Лизинг гэсэн сонголтууд бий. Ингээд “Худалдаж авах” товчлуур дээр дарснаар таны захиалга бүртгэгдэнэ.

Төлбөрөө төлчихсөн гэхдээ миний захиалгын төлөв төлөгдөөгүй гэх юм. Одоо яах вэ?

Хэрэв та захиалсан бараа, бүтээгдэхүүний төлбөрөө хүлээн авах дансанд 48 цагийн дотор байршуулсан бол 10 минутаас 2 цагийн дотор захиалгын төлөв “төлөгдсөн” гэж өөрчлөгддөг.

Хүргэлт бий юу?

Тийм ээ, манайх хүргэлтийн үйлчилгээ санал болгодог. Үнийн дүнгээс үл хамааран хот дотор 24 цагийн дотор “үнэгүй” хүргэж өгдөг эсвэл орон нутгийн унаанд тавьж өгөх боломжтой. Хэрэв та өөрийн захиалсан бараа, бүтээгдэхүүнийг ердөө л 2-хон цагийн дотор гар дээрээ авахыг хүсэж байгаа бол “Шуурхай” хүргэлтийг санал болгоё. “Шуурхай” хүргэлтийн үйлчилгээний төлбөр нь 20,000₮ ба захиалсан бүтээгдэхүүн дээр тань нэмэгдэхийг анхаарна уу.